ЗҮҮН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Зүүн бүсийн шүүхүүдийн спортын наадам 2019 тэмцээн 5 сарын 02-оос 5 сарын 3-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнийг Хэнтий аймгийн Бор өндөр сум дахь Сум дундын шүүхээс зохион байгуулсан бөгөөд Бор-Өндөр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн шүүхийн 100 гаруй баг тамичид сагс, волейбол, буудлага, дартс, шатар гэсэн спортын 5 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорилоо.
Тэмцээнд оролцсон Сүхбаатар аймгийн шүүхийн баг тамирчдаас Г.Өлзийцэцэг ахлагчтай волейболын эмэгтэй баг тамирчд 1 дүгээр байранд шалгарч аваргын алтан медаль, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Цолмон буудлагын төрөлд 2 дугаар байрт шалгарч мөнгөн медаль тус тус хүртэж Архив бичиг хэргийн эрхлэгч Г.Өлзийцэцэг волейболын эмэгтэй \"Шилдэг тоглогч”-оор шалгарлаа.
Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.