Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.
2019-05-08 03:25:17
250
Тус шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу \" Шүүхийн захиргааны ажилтны хөгжлийг дэмжих” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 05 сарын 07-ны өдөр Баруун-Урт сумын \"Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран шүүгч, ажилчдыг урьдчилан сэргийлэх багц үзлэгт хамрууллаа.
Багц үзлэгээр АГ, ЧШ илрүүлэх үзлэг, БЖИ тодорхойлох, Зүрхний цахилгаан бичлэг, сахар, холестерин, ХДХВ-ийн үзлэг шинжилгээ хийж, шүүгч, ажилчид идэвхитэй хамрагдлаа.