Уншиж байна...
Сургалт зохион байгууллаа.
2019-05-10 03:48:09
239

Тус шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг \"Шүүхийн шийдвэр бичихэд анхаарах зарим асуудал” сэдвээр шүүгч, захиргааны ажилчдад сургалт зохион байгууллаа.

Энэ сургалтыг шүүгч, захиргааны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй, нотлох баримтын үнэлгээ, шүүхийн шийдвэрийг бичих аргачлал, цаашид анхаарах зарим асуудал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд илтгэл тавих, харилцан ярилцах, кейс дээр ажиллах зэрэг арга, хэлбэрээр явууллаа.

 

 

 

Эхлэлд очих