Талархал
2019-10-07 08:13:58
235
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ
ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ
ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ
Баян-Өлгий аймгийн Өлгий
суманд оршин суух Н.Элбэгзаяа миний бие 2019 оны 9 дүгээр сарын
02-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний
хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 09
сарын 26-нд миний нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаан болсон.
Миний бие алслагдсан бүс
нутагт буюу Сүхбаатар аймгаас 3000 гаруй километрт амьдардаг тул шүүх
хуралдааны өөрийн биеэр оролцоход зардал мөнгөнөөс эхлээд хол замд
явхад хүндрэлтэй байсан учир онлайнаар шүүх хуралд оролцуулахыг хүссэн
хүсэлтийг тус шүүхэд гаргасан.
Миний хүсэлтийг хүлээн авсан тус шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа, шүүгчийн
туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүхийн хамт
олонд талархаж байгаагаа илэрхийлж байна.
Шүүх хуралдаанд онлайн
хэлбэрээр оролцуулан нь алс хязгаар алслагдсан бүс нутагт амьдрах иргэн миний
цаг хугацаа болон зардал мөнгийг хэмнэж, ямар нэг чирэгдэл учруулахгүй байх
бүхий л боломжийг ханган ажилласан танай шүүхийн хамт олонд талархан,
ажлын өндөр амжилтыг хүсье.
Сайн үйлс дэлгэрэх
болтугай.
Хүндэтгэсэн:
Өлгий сумын иргэн Н.Элбэгзаяа