Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Ажил мэргэжлийн уралдаан” зохион байгууллаа
Тус шүүхийн тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, Шүүхийн тухай багц хууль, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон ШЕЗ-ийн тогтоол, ШЕЗ-ийн даргын тушаалаар батлагдсан журмуудын хэрэгжилтийг хангах зорилгоор тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр \"Ажил мэргэжлийн уралдаан”-ыг удирдамжид заасны дагуу зохион байгууллаа.
Уралдааныг сорил, компьютерийн хэрэглээ, бодлого / эрүү, иргэн захиргаа / бодох гэсэн 3 үе шаттай зохион байгуулсан.
Уралдааны дүнгээр тэргүүн байранд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Наранцэцэг, дэд байранд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах С.Наранбаатар, тусгай байранд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Одонтуяа нар тус тус шалгарсан бөгөөд шүүхийн захиргааны ажилтнуудыг \"Өргөмжлөл” мөнгөн шагналааршагнаж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.