Та Та Тунга тэмцээн зохион байгууллаа
2019-11-25 03:46:33
311
Та та тунга тэмцээн зохион байгууллаа
Монголын шүүгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хорооноос гишүүдийнхээ мэдлэг чадвар, авхаалж самбааг сорих, чөлөөт цагийг зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх зорилгоор \"Та-Та-Тунга” асуулт, хариултын тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар оролцов.
Тэмцээний нэгдүгээр үед Монголын болон гадаад улсын алдартай хүмүүсийн нэрийг таах, хоёрдугаар үед үйлдлээр тайлбарлаж, үг таах, гуравдугаар үед үгээр тайлбарлан, үг тааж, хамгийн олон үг таасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар нарын баг 1 дүгээр байр, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, шүүгч Х.Санжидмаа нарын баг 2 дугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Монголын шүүгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хороо