Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн 2019.12.09-ний өдрөөс 2019.12.13-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн тойм
2019-12-16 01:31:10
256
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийнхэргийн анхан шатны
шүүхийн 2019.12.09-ний өдрөөс 2019.12.13-ны өдрийн шүүх
хуралдаанаар хэлэлцэх хэргийн тойм
Тус шүүхийн 2019.12.09-ний өдрийн шүүх хуралдаанаар
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Э.П, Б.Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.П нарт тус тус холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Б, Э.П, Б.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус шүүхийн 2019.12.12-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Шүүгдэгч Ж.Н-т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2. Шүүгдэгч Б.Ч, Ё.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2019.12.13-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.