СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙНХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019.12.16-НЫ ӨДРӨӨС 2019.12.18-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2019-12-19 01:11:47
235
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙНХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН 2019.12.16-НЫ ӨДРӨӨС 2019.12.18-НЫ ӨДРИЙН ШҮҮХ
ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
Тус шүүхийн 2019.12.16-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Сүхбаатар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2019.12.17-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Сүхбаатар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.С-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2,3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэв.
2. Сүхбаатар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А, Н.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2019.12.18-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.С, Х.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэлээ.
2. Сүхбаатар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэв.