Шилдэг шүүгч, захиргааны ажилтнуудаа тодрууллаа
2019-12-26 01:20:32
251
2019 оны шилдэг шүүгч,
захиргааны ажилтнуудаа тодрууллаа
Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар 2019 онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж бусдыгаа манлайлан ажилласан шүүгч, захиргааны ажилчидад шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2019 оны 12 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
2019 онд шүүн таслах ажлын чанар, үзүүлэлтээрээ манлайлан Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч О.Баатарсүх, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нар \"шилдэг шүүгч”-ээр шалгарсан байна.
Мөн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Цолмон нар \"Төрийн захиргааны шилдэг албан хаагч”-аар, Эвлэрлүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг \"төрийн үйлчилгээний шилдэг албан хаагч”-аар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулаа.
Мөн энэ үеэр Монголын залуучуудын холбооны \"Тэргүүний залуу алтан медаль”-аар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Одонтуяа, \"Хөдөлмөрийн алдар” медалаар Эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг нар шагнагдсаныг тамгын газрын дарга Ц.Ганхуяг гардуулан өгч баяр хүргэлээ.
Эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа манлайлан ажилласан нийт шүүгч, захиргааны ажилтнуудаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.