Уншиж байна...
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2020-01-10 08:59:03
254

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН  АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
2019.01.06-ны ӨДРӨӨС 2019.01.10-НЫ ӨДРИЙН ШҮҮХ 
ХУРАЛДААНЫ ТОЙМ
 
Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.Энхбат, Ц.Гэрэлмаа, Г.Адъяа, Д.Баатархүү, Г.Энхтүвшин ннарын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар А.Мөнх-Учралын нэхэмжлэлтэй А.Гантулгад холбогдох тээврийн хөлс 1,030,000 төгрөг гаргуулах, Гялс төгрөг ХЗХ-ны нэхэмжлэлтэй Б.Ягаанцэцэгт холбогдох зээлийн үүрэгт 7 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар ХААН банк ХХК-ны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй Ц.Чулуунборыг эрэн сурвалжлуулах, Г.Болорчимэгийн нэхэмжлэлтэй С.Мөнхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.



Эхлэлд очих