СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.01.10-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2020-01-10 09:04:27
247
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХИЙН 2020.01.10-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Соёлын төвийн давж заалдах гомдлоор Д.Ариунболдын \"урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй Түвшинширээ сумын Соёлын төвд холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар 1, 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Соёлын төвийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 455 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч \"Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдлоор Б.Мөнхгэрэлийн \"ажилгүйдлын тэтгэмжийн үлдэгдэл 2136000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй \"Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, \"Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.