Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.06-ны өдрөөс 2020.01.10-ны өдрийн шүүх хуралдааны тойм
2020-01-10 09:08:16
242
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2020.01.06-ны өдрөөс 2020.01.10-ны өдрийн шүүх хуралдааны тойм
Тус шүүхийн 2020.01.08-ны өдрийн шүүх хуралдаанаар
1.
Шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх
хэсгийн 4.1-т зааснаар тус бүрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн
хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
2.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь
хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000
төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2020.01.09-ний өдрийн шүүх хуралдаанаар
1. Шүүгдэгч М.А-д холбогдох эрүүгийн
хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 18 жилийн хугацаагаар хаалттай
хорих ангид хорих ял оногдуулав.
2.
Шүүгдэгч Х.Т-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т дэх
хэсэгт зааснаар зааснаар 17 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид хорих ял
оногдуулав.
3.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т дэх
хэсэгт зааснаар зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр
торгох ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2020.01.10-ны өдрийн шүүх хуралдаанаар
1.
Шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн
хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэв.
2.
Шүүгдэгч Г.М-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь
хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000
төгрөгөөр торгох ялаар шийтгэв.