ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
2020-01-22 02:28:57
264
ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ
ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг
хамгаалах тасаг шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2019 онд хийсэн ажлын тайланг тус шүүхийн шүүгч ажилчидад танилцууллаа.
Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын тайланг цагдаагийн газрын чиглэл хариуцсан ахлах
байцаагч Цагдаагийн ахмад М.Ойдовцэрэн танилцуулж, шүүгч ажилчдын санал
хүсэлтийг сонсож, 2020 оны төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хамтран ажиллах
талаар санал солилцлоо.
Тус тасаг нь 2019 онд эрүүгийн 1523 оролцогчтой 472 шүүх хурал,
иргэний 165 шүүх хурал, захиргааны 25 шүүх хурал, давж заалдах шатны 31 шүүх
хуралд сахиулж, аюулгүй байдлыг ханган, 141 удаа яллагдагч, шүүгдэгч, ялтныг зохих
журмын дагуу хамгаалалтанд хуяглан хүргэж, шүүгчийн захирамжаар 34 иргэнийг
эрэн сурвалжилж 24 захирамжийн биелэлтийг хангаж ажилласан байна.
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР