Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.20-ны өдрөөс 2020.01.22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн тойм
2020-01-23 01:55:35
246
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2020.01.20-ны өдрөөс 2020.01.22-ны өдрийн шүүх
хуралдаанаар хэлэлцсэн хэргийн тойм
Тус шүүхийн 2020.01.20-ны өдрийн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч Б.Е-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2020.01.21-ний өдрийн шүүх хуралдаанаар
1. Шүүгдэгч О.Г-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.
2. Шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
3. Шүүгдэгч Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2020.01.22-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Шүүгдэгч О.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 жилийн хугацаагаар ялаар шийтгэв.