Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрөөс 2020.03.05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн тойм
2020-02-06 00:46:41
238
Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020.02.03-ны өдрөөс 2020.03.05-ны өдрийн шүүх хуралдаанаар
хэлэлцсэн хэргийн тойм
Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар
С.Баянмөнхийн нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Тамираа, Ч.Наранзул нар холбогдох 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 47 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар
А.Чулуунбатын нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Тамираа, Ч.Наранзул нар холбогдох 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар
Д.Ариунжаргал нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Тамираа, Ч.Наранзул нар холбогдох 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 48 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.