Уншиж байна...
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.02.10-НЫ ӨДРӨӨС 2020.02.12-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020-02-12 08:46:02
263

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН 
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.02.10-НЫ ӨДРӨӨС 
2020.02.12-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
 

 

Тус шүүхийн 2020.02.10-ны өдрийн шүүх хуралдаанаар

1. Б.Энхээгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хавхчин овогт Буянравжихын Энхээгийн Сүхбаатар аймгийн 1973 оны 08, 09 дүгээр сард туслах ажилчнаар, 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Д.Алтанцогийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хуурч овогт Дондогийн Алтанцогийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд 1986 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3. Ц.Нэмэхбаярын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржгин овогт Цэвээндоржийн Нэмэхбаярын 1983-1988 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тус шүүхийн 2020.02.11-ний өдрийн шүүх хуралдаанаар

1. М.Баянхүүгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чуолнууд овогт Моононгийн Баянхүүгийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын \"Эх орны төлөө” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал санитарчаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Халзан сумын \"Хөдөлмөр” нэгдэлд санитарч, буудлын эрхлэгч, буудлын үйлчлэгчээр тус тусажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. М.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хардал овогт Магсарын Долгорсүрэнг Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тэжээл бэлтгэгчээр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл галчаар,Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын цэцэрлэгт 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал галчаар, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тогоочоор, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл галчаар, 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл туслах багшаар, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Р.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Гомбо овогт Ренчиндоржийн Оюунтуяагийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саниторчоор ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4. Ц.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хэрээт овогт Цэдэнжавын Эрдэнэбаатарыг 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн бригадад ажилчнаар, мөн Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн барилгын бригадад 1989 оны 11, 12 саруудад тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 1983 оны 01-р сарын 01-ээс 1983 оны 10 дугаар сарыг хүртэл, 1985 оны 10 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ээс 1989 оны 11 дүгээр сарыг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

 

Тус шүүхийн 2020.02.12-ны өдрийн шүүх хуралдаанаар

1. Д.Туяагийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тамга овогт Дамдинсүрэнгийн Туяаг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын \"Эх орны төлөө” нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Д.Эрдэнэлутын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Орлойн боржигон овогт Дамдингийн Эрдэнэлутыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 он хүртэл, 1990 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1984, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

 

 


Эхлэлд очих