СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.02.13-НЫ ӨДРӨӨС 2020.02.14-НИЙ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020-02-14 07:30:40
249
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.02.13-НЫ ӨДРӨӨС 2020.02.14-НИЙ ӨДРИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
Тус шүүхийн 2020.02.13-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Шүүгдэгч М.А-яр, Ц.Би.яа, А.До, Б.Гатө, О.Б.мнх нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч М.А-яр, А.До, Б.Гатө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Би.яа, О.Б.мнх нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
2. Шүүгдэгч О.Ба, Э.Г.зг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч О.Ба, Э.Г.зг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Тус шүүхийн 2020.02.14-ны өдрийн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч Ш.Мө-тад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ш.Мө-тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэв.