СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.03.16-НЫ ӨДРӨӨС 2020.03.20-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020-03-23 00:18:03
251
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.03.16-НЫ ӨДРӨӨС 2020.03.20-НЫ ӨДРИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
Тус шүүхийн 2020.03.18-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Шүүгдэгч З.Ган-чгт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч З.Ган-чгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Т.Б.тарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Б.тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Б.Б-лтэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2020.03.19-ний өдрийн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч М.Са.лд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч М.Са.лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 2 сар 21 хоногийн хорих ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2020.03.20-ны өдрийн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч Т.Б-гэрт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Б-гэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН