Уншиж байна...
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.03.23-НЫ ӨДРӨӨС 2020.03.27-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020-03-30 03:55:38
266

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН 
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.03.23-НЫ ӨДРӨӨС 
2020.03.27-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ


Тус шүүхийн 2020.03.23-ны өдрийн шүүх хуралдаанаар 
1. Шүүгдэгч Б.Эн-рт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Эн-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Б.Бат-хгт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Бат-хуягыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. 
Тус шүүхийн 2020.03.24-ний өдрийн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч Х.Ц-рэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Ц-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Тус шүүхийн 2020.03.25-ны өдрийн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч Ч.Нэ-гүй, Т.Су.л нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Су-лыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын тэнсэх, шүүгдэгч Ч.Нэ-гүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.
Шүүгдэгч Ц.М-Ирт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.М-рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.


Эхлэлд очих