Уншиж байна...
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.04.20-НЫ ӨДРӨӨС 2020.04.24-НИЙ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020-04-26 23:56:52
265

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.04.20-НЫ ӨДРӨӨС 2020.04.24-НИЙ ӨДРИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН  ХЭРГИЙН ТОЙМ

Иргэн Б.Замбуужавуу, Ц.Аюушжав, Ш.Ганбаатар, Д.Гэрэлтогоо, Р.Энхдэлгэр, Я.Бадмаарах, Б.Цэцэгмаа, Р.Цэндсүрэн, Ч.Сумъяа нарын \"ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хангаж,
Д.Одсүрэн, Ж.Нямсүрэн нарын \"ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг тус тус хангаж  шийдвэрлэв.
Ц.Т-ийн нэхэмжлэлтэй, Ч.Т-д холбогдох \"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2013 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн Т.С-ийн эцэг нь Ч.Түмэннаст мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн Т.Сийлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ч.Т-аар тэжээн тэтгүүлж шийдвэрлэв.



Эхлэлд очих