СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.04.20-НЫ ӨДРӨӨС 2020.04.24-НИЙ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020-04-27 00:01:31
262
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.04.20-НЫ ӨДРӨӨС 2020.04.24-НИЙ ӨДРИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
1. Шүүгдэгч Н.Бат-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Бат-хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ялаар шийтгэв.
2. Шүүгдэгч Б.От-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.От-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
3. Шүүгдэгч М.Мөнх-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч М.Мөнх-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Шүүгдэгч С.Ши-хэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч С.Ши-хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.