\"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР\"-Т ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
2020-05-01 00:41:03
256
\"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР\"-Т ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
Жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг Монголын хуульчдын холбоо \"Хуульчийн про боно өдөр\" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд \"Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна.
Тодруулбал, шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулах юм.
Иргэн та тус шүүхийн 70510506, www.sukhbaatarcourt.mn хаяг болон \"Сүхбаатар аймгийн шүүх” цахим цаягаар хандан хуулт эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл авч, сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой.