Уншиж байна...
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.05.18-НЫ ӨДРӨӨС 2020.05.22-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020-05-25 01:13:27
268

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН 2020.05.18-НЫ ӨДРӨӨС 2020.05.22-НЫ ӨДРИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН  ХЭРГИЙН ТОЙМ
хэргийн анхан шатны шүүх хуралдааны тойм

Тус шүүхийн 2020.05.18-ны өдрийн шүүх хуралдаанаар 
Шүүгдэгч И.Бат-ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч И.Бат-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Тус шүүхийн 2020.05.20-ны өдрийн шүүх хуралдаанаар 
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахт хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн шүүгдэгч С.Хэр-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэв.
Тус шүүхийн 2020.05.22-ны өдрийн шүүх хуралдаанаар 
1. Шүүгдэгч П.Ам-рт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Ам-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахт хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэв. 
2. Шүүгдэгч Д.Баяр-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Баяр-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулав.
3. Шүүгдэгч Б.Б-нд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.


Эхлэлд очих