Уншиж байна...
Шүүгчийн тангараг өргөлөө
2020-05-25 07:52:21
351

Шүүгчийн тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Сүхбаатар аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Н.Баярбаатар \"Шүүгчийн тангараг”-аа өргөлөө.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд, аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор У.Золжаргал, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа Батчулуун оролцлоо. 

Шүүгч Н.Баярбаатар: Шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа батлан тангараглалаа. 

 

 

 

 

 



СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Эхлэлд очих