Иргэдийн төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа
2020-06-12 09:11:16
270
Иргэдийн төлөөлөгчдөд сургалт
зохион байгууллаа
Сүхбаатар аймаг дахь анхан шатны шүүхүүдэд 2020 онд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон хөдөө орон нутгийн иргэдэд сургалт зохион байгууллаа.
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Батзориг нар Дарьганга, Сүхбаатар, Түмэнцогт сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт ганцаарчилсан сургалт зохион байгуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг сурталчилж анхан шатны мэдлэг олгов.
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар