Уншиж байна...
Монголын хуульчдын холбооноос сургалт зохион байгууллаа.
2015-06-20 05:47:30
159

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх, сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Пүрэвбямба, МХХ-ны зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч  Э.Сугар-Эрдэнэ, МХХ-ны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны 10-аар шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг \"Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо, Хуульчдын холбоо ба гишүүн” сэдвээр 2015 оны 06 сарын 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт сургалт зохион байгууллаа. Сургалтын зорилго нь \"Хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлага, гарсан зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоо, зохион байгуулалтын талаарх анхан шатны мэдлэг олгох, хуульчийн холбооны удирдлага, зохион байгуулалт, хуульчийн гишүүнийхээ хувьд холбоотой хэрхэн харилцах, эрхээ хэрхэн эдлэж, үүрэгээ хэрхэн хэрэгжүүлэх үндэслэл, журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх”-д оршиж байсан бөгөөд сургалтанд Сүхбаатар аймагт ажиллаж, үйл ажиллагаа явуулж буй нийт хуульчид хамрагдлаа. Мөн сургалтын үеэр нийт хуульчид тангараг өргөж, хуульчийн гэрчилгээгээ гардан авлаа.

Эхлэлд очих