СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.06.15-НЫ ӨДРӨӨС 2020.06.19-НИЙ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020-06-22 01:52:07
261
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.06.15-НЫ ӨДРӨӨС 2020.06.19-НИЙ ӨДРИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН ХЭРГИЙН ТОЙМ
Тус шүүхийн 2020.06.16-ны өдрийн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч М.Са-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч М.Са-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хорих ял оногдуулав.
Тус шүүхийн 2020.06.16-ны өдрийн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч Э.Бя-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Бя-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Тус шүүхийн 2020.06.17-ны өдрийн шүүх хуралдаанаар
1. Шүүгдэгч Э.Эр-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Эр-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2. Шүүгдэгч В.Гү, Э.Со нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч В.Гү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар 1 жил 3 сар хугацаагаар, шүүгдэгч Э.Со-г мөн хуульд зааснаар 1 жил 8 хоногийн хугацаагаар тэнссэн.