Эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа
2020-06-23 09:00:46
294
Эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа
Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын газрын Олон нийттэй харилцах ажлын хэсгээх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа.
Эссэ бичлэгийн уралдааныг Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй \"Гэр бүлийн хууль тогтоомж сурталчилах аян”-ны хүрээнд \"Хайр бол хариуцлага” сэдвийн дор зохион байгуулсан.
Уралдаанд оролцсон сурагчдаас ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн 12А ангийн сурагч Б.Мишээлт тэргүүн байр, 3 дугаар бүрэн дунд сургуулийн 12А ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн Дэд байр, 3 дугаар бүрэн дунд сургуулийн 12А ангийн сурагч Э.Болортунгалаг Гутгаар байр тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уралдаанд оролцсон нийт сурагчдад сурлагын өндөр амжилт хүсье.
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖЛЫН ХЭСЭГ