Уншиж байна...
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТУС ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА
2020-09-10 08:35:32
286

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Л.АТАРЦЭЦЭГЭЭР
АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР  АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДЭД
АЖИЛЛАЛАА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэгээр ахлуулсан, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхдөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа.
Ажлын хэсэг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт-ярилцлага зохион байгуулж шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны ажлын тайлан болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, мөн Шүүхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчдаас төрийн болон салбарын шагналаар шагнагдсан хүмүүст шагнал гардуулж баяр хүргэлээ. 
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Баатарсүх \"Алтан гадас одон”-оор, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа, шүүхийн тамгын газрын жолооч Б.Цогбаяр нар \"Хөдөлмөрийн хүндэт мелаль-аар”, шүүгчийн туслах Ц.Хүрэлтогоо \"Хууль зүйн тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр, тамгын газрын жолооч Ш.Эрдэнэбат \"Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг”-ээр, Шүүгчийн туслах, С.Наранбаатар, шүүгчийн туслах Б.Энхцэцэг нар \"Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн өргөмжлжөл”-өөр тус тус шагнагдаж шагналаа гардан авлаа. 
Төрийн болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, ажилчидаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Эхлэлд очих