Сум дундын 19-р шүүхийн 2015 оны хагас жилийн шийдвэрлэсэн хэргийн товч тойм
Сум дундын 19-р шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн талаар:
Сум дундын 19 дүгээр шүүх нь 113 хүнд холбогдох 81 эрүүгийн хэрэг хүлээн авч 76 хүнд холбогдох 66 хэргийг эцэслэн шийдвэрлэж, үүнээс 76 хүнд ял шийтгэл ногдуулсан бөгөөд одоо 16 хүнд холбогдох 9 хэргийн үлдэгдэлтэй байна.
Шийдвэрлэсэн хэргийг зүйл ангиар нь авч үзвэл:
1. Хүн амины гэмт хэрэг / эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/ - 3
2. Бусдын биед хүнд гэмтэл учируулах /эрүүгийн хуулийн 96-р зүйл / - 4
3. Хулгайн гэмт хэрэг / эрүүгийн хуулийн 145 дүгээр зүйл/ - 18
4. Танхайн гэмт хэрэг / эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл/ - 4
5. Авто осол / эрүүгийн хуулийн 215-р дүгээр зүйл / - 9
6. Бусад төрлийн гэмт хэрэг - 28
66 хэргийн 76 хүнд ял оногдуулсныг ялын төрлөөр нь авч үзвэл:
1. Торгох ялаар -2
2. Баривчлах ялаар-21
3. Албадан ажил хийлгэх ялаар-6
4. Хорих ялаар-47 хүнийг тус тус шийтгэсэн байна.
Шүүх 47 хүнд оногдуулсан хорих ялаас 14 хүний ялыг биечлэн эдлүүлж, 29 хүний ялыг тэнсэж, 4 хүний ялыг хойшлуулсан байна.
Ял шийтгүүлэгсдийн байдлыг авч үзвэл: Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 13, давтан гэмт хэрэг үйлдсэн 8 , гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн 10 байна. Ял шийтгүүлсэн эмэгтэй 6, насанд хүрээгүй 4 хүн байна. Гэмт хэргийн улмаас иргэд байгууллагад 269.594.775 төгрөгний хохирол учруулж, 6 хүн нас барж, 12 хүн хүнд гэмтсэн байна.
Иргэний хэргийн талаарх шүүн таслах ажлын мэдээ:
Нийт 331 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 47 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 165.169.000 төгрөгийн нэхэмжлэлтэй 225 хэргийг хянан шийдвэрлэж 57 хэргийн үлдэгдэлтэй байна. Нийт шийдвэрлэсэн хэргээс 84 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл:
- Иргэний хуулиар - 78 хэрэг
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар – 90 хэрэг
- Гэр бүлийн хуулиар – 35 хэрэг
- Хөдөлмөрийн хуулиар – 10 хэрэг
- Газрын тухай хуулиар – 1 хэрэг
- Бусад хуулиар - 11 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.
Захиргааны зөрчилтөй хэрэг 97-г хүлээн авснаас 2 материалыг хүлээн авахаас татгалзаж, 95 хүнд захиргааны шийтгэл ноогдуулсан байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар:
2015 оны хагас жилийн байдлаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шинээр 135 өргөдөл, урьд оны үлдэгдэл 3 хэрэг, иргэний хэрэг үүсгэсний дараа шүүхээс шилжүүлсэн 2, нийт 140 өргөдөл, хүсэлт хүлээн авсан. Үүний 16 өргөдлийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, өргөдөл гаргагчийн дурьдсан хаягт тайлбар гаргагч оршин суудаггүй зэрэг шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж, 14 өргөдлийг хүсэлт гаргагч буцаан авчээ. Хүлээн авсан өргөдлийг эрх зүйн төрлөөр ангилвал иргэний эрх зүйн маргаан 105, гэр бүлийн эрх зүйн маргаантай 35 хэрэг, хөдөлмөрийн эрх зүйн маргаантай өргөдөл, хүсэлт хүлээн аваагүй байна.
65 хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдан эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүгчийн захирамжаар баталгаажин, гүйцэтгэх хуудас бичигджээ. Одоо 12 хэргийн үлдэгдэлтэй байна.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー