Уншиж байна...
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-03-15 01:09:34
330

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн сургалт зохион байгууллаа


 Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас 2021 онд тус аймаг дахь анхан шатны шүүхүүдэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг  чадавхижуулах, шүүх хуралдаанд оролцоход бэлтгэх, мэдээ, мэдээлэл, дадлага олгох,  шүүх болон шүүн таслах ажлын талаар төсөөлөл суулгах зорилгоор иргэдийн төлөөлөгчийн сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Баруун-Урт, Сүхбаатар, Асгат, Халзан сумдад зохион байгуулав. 
Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг асуудлаар мэдээлэл хийж иргэд идэвхитэй хамрагдлаа. 

 

 

 


Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар


Эхлэлд очих