Сургалт зохион байгууллаа
2021-11-15 03:21:40
296
Сургалт зохион байгууллаа
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд заасны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярцогт 2021 оны 11 сарын 12-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар шүүгч, ажилтнуудад дотоод сургалт зохион байгууллаа. Сургалтаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх шинэчилэн найруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зорилт, үзэл баримтлал, одоо мөрдөгдөж байгаа хуулиас шинэлэг зохицуулалт зэрэг сэдвээр мэдээлэл хийж шүүгч, ажилчид бүрэн хамрагдав.
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар