Уншиж байна...
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хийлээ
2021-11-15 13:36:34
308

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хийлээ

Тус шүүхийн тамгын газраас 2021 оны 11 сарын 15-ны өдөр шүүхийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Наранцэцэг, эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг нар тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүдийн танилцуулга болон, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. 

 

 

 



Эхлэлд очих