Уншиж байна...
Эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа
2021-11-18 01:00:45
206

Эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа. 
\"Цахим ертөнц ба бусдын нэр хүнд” сэдэвтэй зохион байгуулагдсан эсээ бичлэгийн уралдаанд нийт 17 сурагч эсээ бичлэгээ ирүүлснээс 1 дүгээр байранд Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Н.Будсүрэн, 2 дугаар байранд Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12Б ангийн сурагч Ш.Сарнай, 3 дугаар байранд Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн 12Б ангий сурагч Б.Урангоо нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 
Уралдаанд оролцсон нийт сурагчидад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 






Эхлэлд очих