Уншиж байна...
Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхээс мэдээлж байна
2015-03-05 09:05:20
178

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нартай \"Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт, тулгамдсан асуудал” сэдвээр  хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр захиргааны хэргийн шүүхийн 2004-2014 оны шийдвэр биелэлтийн байдал, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлоо солилцлоо.
 

Эхлэлд очих