ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-05-29 00:00:00
436
Ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа
Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Сүхбаатар аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зарласан “Нэгдүгээрт хүүхэд” аянд тус шүүхийн тамгын газар нэгдэж Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулий ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчилд холбогдох, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, шүүхийн тухай ойлголт, шүүхийн үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл өглөө.
Энэхүү сургалтыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Цолмон, Архив бичиг хэргийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа нар зохион байгуулж Баруун-Урт сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид идэвхитэй хамрагдлаа.