Уншиж байна...
“ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР ГАРГАХ АЖИЛЛАГАА” СЭДВЭЭР ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭЛЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-22 00:00:00
15

Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хүсэлтийн дагуу Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус байгууллагын албан хаагч нарт зориулан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

Тус арга хэмжээний хүрээнд захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалт, Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан үндсэн зарчим, шаардлага, захиргааны шийдвэр гаргах үе шат, анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, практикт тулгамддаг зарим асуудлыг тайлбарлан танилцуулсан юм.

Мөн оролцогчдын зүгээс сонирхсон асуудлаар санал солилцож, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зөв хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцлаа.

Эхлэлд очих