Уншиж байна...
“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ НЬ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
2026-05-20 00:00:00
7

“Уламжлалт анагаах ухаанаар эрүүл мэндээ хамгаалах”, “Хувь хүний өвөрмөц чанар тодорхойлох тухай”, “Ажлын байрны дасгал хөдөлгөөн” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг уламжлалт анагаах ухааны их эмч М.Батчимэг, Б.Сарангэрэл нар уламжлалт анагаах ухааны аргаар өдөр тутмын амьдралдаа эрүүл мэндээ хамгаалах, дархлаагаа дэмжих, зөв дадал хэвшил бий болгох талаар мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгч, ажилтан албан хаагчдын биеийн онцлог, зан төлөв, харилцааны хэв маягийг тодорхойлох аргачлалын талаар танилцуулсан юм.

Мөн ажлын байрны орчинд удаан хугацаагаар суугаа байдлаар ажилласнаас үүдэлтэй ядаргаа, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энгийн дасгал хөдөлгөөнийг практик байдлаар зааж, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Энэхүү сургалт нь шүүгч, ажилчдын эрүүл мэндийг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, эерэг хамт олны уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Эхлэлд очих