Уншиж байна...
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.
2026-06-18 00:00:00
9

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян, Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Найгалдорж, Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Б.Баяртбаатар болон холбогдох албан хаагчид оролцов.

Зөвлөгөөний үеэр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилт, хөрөнгө, орлого хураах ял болон зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулсан эрх хасах шийтгэлийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцон ажиллалаа.

Энэхүү зөвлөгөөн нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Эхлэлд очих