Уншиж байна...
\
2015-03-05 09:07:46
171

Сум дундын 19 дүгээр шүүхэд хандсан Б.Гомборенчингийн гэр бүл баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

Нөхөр Б.Гомборенчин: Би Сүхбаатар аймгийн шүүхийн хамт олонд баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн юмаа. Миний бие 2014 оны 11 сарын 27-нд эхнэрийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн дагуу шүүхэд дуудагдаж, шүүх бидэнд 2 сарын эвлэрэх хугацаа өгсөн. Ингээд бид эвлэрч одоо сайн сайхан амьдарч байна. Биднийг эвлэрүүлж өгсөнд баярлалаа. Цаашид энэ итгэлийг алдахгүй байхыг хичээх болно. Ингээд тус шүүхийн хамт олон та бүхэнд ажлын амжилт хүсье. Шүүгч Ч.Оюунгэрэл таньд үнэтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

Эхнэр: Б.Нандинцэцэг: Бид анх 2014 оны 11 сарын 27-нд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ирсэн. Нөхөрийн ар гэртээ агсан согтуу тавьдагаас болж гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Шүүгч Ч.Оюунгэрэлийн зүгээс бидэнд эвлэрүүлэх боломжийг санал болгож 2 сарын хугацаа өгсөн. Энэ хугацаанд бидний харилцаа сайжирч, нөхөр маань архи уухаа багасгаж, бид дахин шүүхэд ирж эвлэрсэн. Энэхүү шүүхийг шинэчилсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2014 оны 2 дугаар сараас эхэлж хэрэгжүүлсэн юм байна. Бид энэ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгож эвлэрч чадсанаар бидний гурван хүүхэд эцэг эхээсээ өнчрөхгүй , бид гэр бүлээрээ хамтдаа амьдрах болсон шийдвэрийг гаргалаа. Иймээс шүүгч Ч.Оюунгэрэл болон тус шүүхийн хамт олондоо Баярлалаа гэж хэлмээр байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг, урьд нь шүүхээр ирж байгаагүй ч гэсэн үүднээсээ эхлээд үйлчилгээ, харилцаа сайтай хамт олон байна лээ. Шүүх гэдэг бол нэгнийх нь нулимсийг үзэж, нөгөөгийнх нь бах тавыг хангадаг газар биш байна. Шүүх хүмүүсийг эвлэрүүлдэг юм байна. Монголын өрх бүр элэг бүтэн сайхан амьдрах болтугай.

 

 

\"\"

 

 

 

 

 

 

 

Эхлэлд очих