Уншиж байна...
2015 оны 7 сарын 3-ны өдрийн эрүүгийн хэргийн тойм
2015-07-03 08:03:00
142

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нандинцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2015 оны 07 сарын 09-ний өдрийн 08.30 минутанд хэлэлцэхээр хойшлуулав.
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Буянбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Б.Буянбаатарыг 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзав.
 

Эхлэлд очих