Уншиж байна...
2015 оны 7 сарын 6-ны өдрийн эрүүгийн хэргийн тойм
2015-07-06 23:47:42
148

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Отгонсайхан, Б.Эрдэнэбат, Д.Түвшинбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Отгонсайхан, Б.Эрдэнэбат, Д.Түвшинбат нарыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ихбаньд, Б.Рагчаабазар холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Ихбаньдад 2 жилийн хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзав. Б.Рагчаабазарт 2 жил 1 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хойшлуулав.
3. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гансүх, С.Уламбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Б.Гансүхийг 250 цагийн албадан ажил хийлгэх, С.Уламбаярыг 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэв.  

Эхлэлд очих