Уншиж байна...
2015 оны 7 сарын 28-ны өдрийн эрүүгийн хэргийн тойм
2015-07-28 08:46:25
148

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Доржид  холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
2.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.Жаргалболдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3.Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Гантөмөр, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гантөгс нарт холбогдох хэргийг хянан хэлэцээд, Ю.Гантөмөр, Б.Гантөгс нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Тойм бичсэн: ШХНБД Д.Эрдэнэцэцэг
 

 

Эхлэлд очих