Уншиж байна...
2015 оны 8 дугаар сарын эрүүгийн хэргийн шүүн таслах ажлын товч мэдээ
2015-08-28 01:38:36
156

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар 92 эрүүгийн хэрийг эцэслэн шийдвэрлэж 11 хэргийн үлдэгдэлтэй байна.
Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл: Нийт 110 хүн ял шийтгүүлснээс торгох ялаар 3, албадан ажил хийлгэх ялаар 10, баривчлах ялаар 25, хорих ялыг 72 хүнд оногдуулсан ба 19 хүнд уг ялыг биечлэн эдлүүлж, 47 хүний хорих ялыг тэнсэж, 6 хүний хорих ялыг хойшлуулсан байна. Гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад 357.493.140 төгрөгийн хохирол учирч 8 хүн нас барж, 12 хүн хүнд гэмтсэн байна. Захиргааны зөрчилтэй 120 хэрэг шийдвэрлэсэн байна.
 

Эхлэлд очих