Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхээс мэдээлж байна
2015-03-09 01:36:37
182
Сум дундын 19 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч П.Болормаа, Захиргааны
хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа нар нь Улаанбаатар хотноо 2015 оны 02 дугаар сарын 12-наас 13-ны өдрүүдэд
зохион байгуулагдсан \"МОНГОЛ УЛС ДАХЬ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН
БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ-УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА-д
оролцоод ирлээ.
Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа нь дээрх сургалтад хэлэлцсэн асуудлын талаар нийт шүүгч, захиргааны албан хаагч, ажилтнуудад мэдээлэл хийж, шүүгч нарт шинэчлэгдсэн үнэмлэхийг гардуулан өгөв.
Түүнчлэн шүүн таслах ажиллагаанд анхаарах асуудлын талаар яригдсан сэдвийн хүрээнд Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгч, төрийн захиргааны албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.