Уншиж байна...
2015 оны 08 сарын 31-ний өдрийн эрүүгийн хэргийн тойм
2015-09-01 06:30:23
241

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мягмарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Д.Мягмарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зоригттөгсөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Эхлэлд очих