Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлж байна.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан шүүхийн Тамгын газар, Шүүхийн залуучуудын зөвлөл хамтран Сүхбаатар аймгийн хуулийн байгууллагын залуучуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, залуусыг байгаль, эх дэлхий, хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах зөв чиг хандлагад сургах, иргэдэд үлгэр дууриалал болох, тэднийг уриалан дуудахад чиглүүлэх зорилготойгоор 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баяншарга уулын энгэрт \"Бүтээлч нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн 43 тоот тогтоолоор уг хайрханыг \"Баян шарга” уул хэмээн нэрлэж, орон нутгийн тахилгат уул болгосон юм.
Уг арга хэмжээнд Шүүх, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тахарын алба, аймгийн Цагдаагийн газрын нийт 70 гаруй ажилтан, албан хаагч залуучууд оролцож Баян шарга уулаас 1 км-ийн зайд явганаар алхаж уулын энгэр, овоо орчмын хог хаягдлыг цэвэрлэж, суварганы хажууд хогийн сав байрлуулж мөн байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалж хог хаягдлаа ил задгай хаяхгүй хогийн саванд хийж байх санамж бүхий бичээстэй самбар байрлуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийлээ.
Мөн оролцогч залуучуудын багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, авхаалж самбааг сорих зорилготой багийн мэндчилгээ, хөгжөөнт буухиа, чанга шивнээ цэнгээнт тэмцээнүүдийг зохион явуулсан ба багийн мэндчилгээний төрөлд М.Сүх-Очир ахлагчтай \"Есөн-Эрдэнэ” баг, буухиа тэмцээний төрөлд н.Батхуяг ахлагчтай \"Нэг л хүн дутуу” баг, чанга шивнээ тэмцээнд М.Сүх-Очир ахлагчтай \"Есөн-Эрдэнэ” баг бусдыгаа тэргүүлж тэргүүн байр эзэллээ.
\"Бүтээлч нэг өдөр” арга хэмжээг орон нутгийн BBS ТV-тэй хамтарч нэвтрүүлэг болгон үзэгчдэд хүргэх юм.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Шүүхийн шүүгч нар, тамгын газрын дарга ажилчид, албан хаагчид мөн шүүхийн Залуучуудын Зөвлөлийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олноос
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー