Төрийн мэдээллийн цаг нэвтрүүлэгт оролцлоо
2015-03-09 01:48:09
139
Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газраас бэлтгэн хүргэдэг \"Төрийн
мэдээллийн цаг” нэвтрүүлэгийн ээлжит дугаарыг Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхээс бэлтгэн хүргэлээ. Уг
нэвтрүүлэгт сум дундын 19 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч П.Болормаа тус
шүүхийн үйл ажиллагаа, 2014 оны шүүн таслах ажиллагааны талаар,
захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч
Х.Эрдэнэтуяа Захиргааны хэргийн шүүхийн онцлог, чиг үүргийн талаар,
шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг шүүхийн шинэтгэл, Шүүийн тухай
багц хуулийн хэрэгжилт, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар,
эвлэрүүлэн зуучлагч Ц.Энх-Амар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар,
мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн мэдээлэл лавлагааны албаны үйл
ажиллагааны талаар, 1-р тойргийн тахарын албаны Сүхбаатар аймаг дахь
хэсгийн дарга Ц.Аваасүрэн тахарын албаны чиг үүрэг, үйл ажиллагааны
талааар мэдээлэл өглөө.