Уншиж байна...
Сум дундын 19 дүгээр шүүхийн 1-р сарын шүүн таслах ажлын товч мэдээлэл
2015-03-09 04:03:52
155

Сум дундын 19 дүгээр шүүх нь 2015 оны 01 дүгээр сарын байдлаар эрүүгийн 17 хүнд холбогдох 17 хэргийг шийдвэрлэжээ. Энэ сард шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг төрлөөр нь авч үзвэл:
1. Хүнийг санаатай алах ЭХ-ийн 91 дүгээр зүйл- 1
2. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах ЭХ-ийн 96 дугаар зүйл-1
3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах ЭХ-ийн 145 дугаар зүйл-3
4. Танхайрах ЭХ-ийн 181 дүгээр зүйл -1
5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих ЭХ-ийн 215 дугаар зүйл-4
6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад зүйл хэсгээр-7 хэрэг шийдвэрлэсэн байна.

Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл: Нийт 17 хүн ял шийтгүүлсэнээс 2 хүнд албадан ажил хийлгэх ял, 3 хүнд баривчлах ял, 12 хүнд хорих ял оногдуулжээ.

12 хүнд хорих ял оногдуулснаас: 3 хүний ялыг биечлэн, 8 хүний ялыг тэнсэж, 1 хүний ялыг хойшлуулжээ. Гэмт хэргийн улмаас 1 хүн нас барж, хүнд гэмтэл 2 хүнд учиржээ.

Иргэний 40 хэрэг, захиргааны зөрчилтэй 18 хэрэг мятериалыг шийдвэрлэсэн байна.

Эхлэлд очих