Уншиж байна...
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
2015-03-09 02:44:10
155

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг, Шүүхийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах референт Б.Пүрэвдагва, Хэргийн хөдөлгөөний удирдлагын бодлого хариуцсан референт Ц.Энхтулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015.03.06-ны өдөр Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх, тамгын газрын үйл ажиллагаатай танилцан арга зүйн зөвлөгөө өгөн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны ажлын тайланг шүүгч ажилчидад танилцууллаа.


  

  


Мөн тус ажлын хэсэг нь 2015.03.06-ны 10 цагт Сүхбаатараймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, хуулийн байгууллагуудын удирдлагуудтай, 12 цагт Баруун-Урт хотын иргэдтэй тус тус уулзаж, Шүүхийн шинэтгэлийн бодлого болон Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж ажиллалаа.

 

 


Эхлэлд очих